Найзууд лиг өөрсдийн тэмүүлэл болон дотоод зохион байгуулалт, лигийн зорилгоо хадгалж үлдэхийн тулд доорх дүрмийг гаргав. Лигийн зорилго: Хамт олон найз нөхдийн найрсаг уур амьсгал бий болгох, батжуулах, хүрээг тэлэх, эв эеийг чандлан сахин чөлөөт цагаа зөв болсон өнгөрөөх нь лигийн зорилго юм.
Найзууд Лигийн дүрэм, удиртгал
1. Үндсэн дүрэм
1.1 Найзууд лигийн дүрмийг үндсэн зургаан багийн ахлагч болон ёс зүйн хорооны гишүүд хамтаран батлав.
1.2 Тус лигт оролцон тоглож буй тамирчид эв эеийг сахиж талбай дээр зөв боловсон байж бусдыг хүндэтгэнэ.
1.3 Тус лигт оролцож буй тамирчид лигийн зохион байгуулагчид болон ёс зүйн хорооны гаргасан шийдвэрийг дагаж мөрдөнө.
1.4 Тус лигт зургаан баг оролцох бөгөөд баг тус бүр найман тоглогчоос үндсэн бүрэлдэхүүн бүрдэнэ мөн “Монгол” улсад зохиогдож буй сонирхогчидын “Спрайт” лигийн дүрмээр явагдана.
1.5 Тус лиг нийт арван долоон долоо хоног үргэлжилнэ.
1.6 Тус лигт бүх оддын тоглолт байх бөгөөд түүнийг хэд дахь долоо хоногт зохион байгуулахыг зөвлөлийн гишүүд шийднэ
1.7 Арав дахь долоо хоног буюу багууд хоёр тойрог тоглож лигийн улирал дуусна.
1.8 Багууд улиралд үзүүлсэн амжилтаараа эрэмбэлэгдэж эхний дөрвөн байр эзэлсэн багууд “Плей-офф”-ийн шатанд шалгарна.
1.9 “Плей-офф”-ийн шатанд нэгдүгээр байраар шалгарсан баг дөрөвдүгээр байраар шалгарсан багтай, хоёрдугаар байраар шалгарсан баг гуравдугаар байраар шалгарсан багтай тус тус тоглож түрүүлж хоёр хожсон баг аваргын төлөө тоглох эрх авна.
1.10 “Плей-офф”-ийн шатанд хожигдсон хоёр баг гуравдугаар байрын төлөө нэг тоглолт хийнэ.
1.11 Найзууд лигийн аваргын төлөө тоглохоор шалгарсан багуудын аль түрүүлж хоёр хожсон баг нь лигийн аварга багаар шалгарна.
2. Драфт
2.1 Найзууд лигийн драфтыг тухайн улирал эхлэхээс өмнө лигийн зөвлөл зохион байгуулж драфтад нэрээ өгсөн тоглогчдыг багуудад элсүүлэх ба багуудад элсэх тоглогчдын тоо нь тухайн улиралд шаардлагатай баг тус бүрийн тоглогчийн сул зайгаар хязгаарлагдана.
2.2 Драфтад нэрээ өгсөн тоглогчид драфт болох өдөр өөрийн биеэр ирээгүй тохиолдолд лигт тоглох эрхгүй болно.
2.3 Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо болон Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд зэрэглэлийн тэмцээнд тухайн лиг зохиогдох жилээс өмнөх 3 жилд тоглосон тамирчин драфтад оролцох боломжгүй.
2.4 Дээд зэрэглэлийн тэмцээн гэж Гоё дээд лиг , Үндэсний сүпэр лиг, 21 аймгийн лигийг тус тус хэлнэ.
2.5 Багаас хүн тодорхой шалтгаанаар гарах, бэртэл гэмтэл авах, хүндэтгэх шалтгаанаар (Монгол явах, хүнд бэртэл авах) гарсан тохиолдолд баг Box-с хүн нөхөж авах боломжтой.
2.6 Шалтгаангүйгээр хоёр болон түүнээс дээш тойргийн тоглолт өнжсөн тохиолдолд багаас хасаж Box-д оруулна.
3. Тоглолтын дүрэм
3.1 Найзууд лиг Спрайт лигийн дүрмээр явагдана.
3.2 Тоглолт дөрвөн үеэр, үе тус бүр бохир найман минут байх ба дөрөвдүгээр үеийн сүүлчийн хоёр минут цэврээр явагдана.
3.3 Плей-офф болон финалын тоглолт бохир найман минут байх ба дөрөвдүгээр үеийн сүүлчийн дөрвөн минут цэврээр явагдана.
3.4 Нэмэлт цаг гурван минут сунгаж үргэлжилнэ.
3.5 Үе тус бүрд баг болгон нэг минутын завсарлага авах эрхтэй, нэмэлт цагт баг тус бүр нэг удаа завсарлага авна.
3.6 Тухайн тоглолтод оролцох ёстой тамирчдаас эхний үед тоглоогүй тамирчид хоёрдугаар үед заавал бүтэн тоглоно.
3.7 Тоглолтын хоёрдугаар үед солилцоо хийхдээ зөвхөн нэгдүгээр үед тоглосон тамирчдаас солилцоо хийнэ.
3.8 Тоглогчид хүрэлцээгүй үед эхний нэгдүгээр үед дөрвөн тоглогч тоглоод хоёрдугаар үед таван тоглогчтой бол тоглож болно. Хэрэв хоёрдугаар үед багийн тоглогч бүрэлдээгүй бол тоглолтыг дуусгаж тухайн багыг хожигдсонд тооцно.
3.9 Тоглолтын нэг болон хоёрдугаар үеийн тоглолтод оролцоогүй тоглогч тухайн тоглолтын гурав болон дөрөвдүгээр үед тоглох боломжгүй.
3.10 Тоглогч бүтэн улирлын туршид шүүгчээс хоёр техникийн алдаа авсан тохиолдолд нэг тоглолт өнжинө.Дээрх техникийн алдаа нь нэг тоглолтод хоёр удаа авсан, өөр өөр тоглолтод техникийн алдаа авсан нь мөн адил хамаарагдах болно.
4. Шүүлтийн дүрэм
4.1 Тоглолтыг талбайд хоёр шүүгч шүүнэ.
4.2 Тухайн долоо хоногийн тоглолтыг шүүх шүүгчдийг шүүгчдийн зөвлөлөөс урьдчилан гарган хуваарьтай хамт найзууд лигийн пэйсбүүк хуудсанд тавина.
4.3 Талбай дээр шүүгчтэй зүй бусаар харьцах /шүүгчийн шийдвэрт нөлөөлхийг оролдох, маргах, хараах, шүүгчийн шийдвэртэй зөрөлдөх гэх мэт/ тохиолдолд эхний удаа тоглогчид сануулна дахин давтагдвал техникийн алдаагаар торгоно.
4.4 Тоглолтын явцад эсрэг багийн тоглогчдыг шидэлт гүйцэтгэх явцад цочоох, алга таших зэрэг шидэлтэд саад учруулсан тохиолдолд эхний удаа сануулна хоёр дахиа давтагдвал техникийн алдаа өгнө.
4.5 Нэг тамирчин хоёр удаа техникийн алдаа авсан тохиолдолд тухайн тоглолтыг чөлөөлөх ба дараагын тоглолтыг өнжөнө.
4.7 Орсон бөмбөгөнд гар хүрэхгүй байх гар хүрсэн тохиолдолд эхний удаа сануулна дахин давтагдвал техникийн алдаа өгнө
4.8 Техникийн алдаанд торгуулийн нэг шидэлт гүйцэтгэнэ.
5. Тоглогчид болон багуудад хүлээлгэх хариуцлага
5.1 Найзууд лигийн тамирчид болон багууд нь тоглолтын үед болон тоглолтоос үүдсэн аливаа спортын бус үйлдэлд хүлээх хариуцлагатай байна.
5.2 Аливаа тоглогч болон багуудад хүлээлгэх хариуцлага нь дараах хэлбэртэй байна.Үүнд :
– Ёс зүйн хариуцлага буюу тамирчид тоглолтын явцад болон тоглолтын дараа гаргасан аливаа үйлдэлдээ нийт лигийн тамирчид болон хөгжөөн дэмжигчдээс уучлалт гуйх / Өөрийн цахим хуудсаар болон өөрийн биеэр /
– Мөнгөн торгууль: Спортын бус алдаа буюу техникийн алдаа авсан тамирчин нь техникийн алдаа бүрдээ 10$-н торгуультай байна. Спортын бус алдааг санаатайгаар гарган тоглогчийг болон шүүгчийг хүндээр бэртээх, гэмтээх , цохиж зодохыг завдах зэрэг өөрийгөө хянах чадваргүй болсноос үүдэн гарсан зөрчлийг найзууд лигийн ёс зүйн зөвлөл хэлэлцэн мөнгөн торгууль оногдуулна. Дээрх мөнгөн торгуулын хэмжээ нь гаргасан үйлдлээс хамаарч 50-100 долларын хэмжээтэй байна.
– Тоглолт өнжүүлэх болон лигээс чөлөөлөх: Тоглогч нь таван техникийн алдаа авсан тохиолдолд тухайн улирлын бүх тоглолтоос чөлөөлөгдөнө. Энэхүү дүрэмийн 3.10- д заасан нөхцөл бүрдсэн бол тоглогчийг нэг тоглолтоор өнжүүлнэ. Мөнгөн торгууль оногдуулсан тамирчин нь дараагын тоглолтод оролцохоос өмнө торгуулыг төлсөн байх ёстой ба төлөөгүй тохиолдолд тэрхүү тоглолтыг өнжүүлнэ. Тоглогчид болон шүүгчтэй зүй бусаар харьцаж цохих зодох, хэл амаар доромжилж ялгаврлан гадуурхах зэрэг өөрийгөө хянах чадваргүй болсноос үүдэн гарсан зөрчлийг ёс зүйн зөвлөл хэлэлцэж 1-3 тоглолтоор өнжөөх цаашлаад лигээс чөлөөлөх хүртэл арга хэмжээ авна.
5.3 5.2-т заасан хариуцлага нь тухайн тамирчны гаргасан үйлдлээс хамаарч дангаараа болон хамтаар хүлээлгэнэ.
5.4 Тоглочид болон багуудад хүлээлгэсэн хариуцлагыг ёс зүйн зөвлөл эцэслэн гаргаж найзууд лигийн зөвлөл гаргасан шийдвэрийг хэрэгжүүлнэ. /жишээ нь: мөнгөн торгуулыг төлүүлэх лигийн санд төвлөрүүлэх гэх мэт /
6. Шагнал урамшуулал
6.1 Лигт байр эзэлсэн багууд болон бүх оддын тоглолтын тэмцээнүүд /ур чадварын, холын зайн шидэлтийн багын шидэлтийн/, улирлын тоглолт, плей-оффийн үнэ цэнэтэй тоглогчид зэрэг нь мөнгөн болон үнэ бүхий зүйлийн шагнал урамшуулалтай байна.
6.2 Улирлын үнэ цэнэтэй тоглогч /MVP/-г шалгаруулахдаа улиралд ажилтаараа 1, 2-т эрэмбэлэгдсэн багаас Points, rebound, assist, block, steal гэсэн үзүүлэлтүүдээр бусад баг тамирчидаа манлайлсан 2 тоглогч дээр 6 багийн ахлагч санал хурааж шалгаруулна. Дээрх үзүүлэлтийг хангасан боловч 5.2т заасан бусадтай зүй бус авирлаж тоглолтоос чөлөөлөгдсөн
аливаа шийтгэлийг хүлээсэн бол багийн ахлагч нар харилцан зөвшилцөж тамирчны ёс зүйн хувьд дутагдалтай гэж үзэн үнэ цэнэтэй тоглочид нэр дэвшүүлхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд тухайн багын дараагын хүнийг нэр дэвшүүлнэ.
6.3 Бүх оддын үнэ цэнэтэй тоглогч /MVP/-г шалгаруулахдаа Points, rebound, assist, block, steal гэсэн үзүүлэлтүүдээр шалгаруулна. 6 багийн ахлагчидын саналаар шалгаруулна.
6.4 Финалын MVP- нь хожсон багийн ахлагчаас бусад 5 багийн ахлагчдын саналаар шалгарна.
7. Бусад
7.1 Энэхүү дүрэмд заагдаагүй цаашдаа лигийг үргэлжлүүлхэд саад болж буй заавал тусгах эсвэл өөрчлөх шаардлагатай нэмэлт өөрчлөлтийг лигийн зөвлөл болон ёс зүйн хороо зөвшилцөж нэмэлтээр оруулж болно.
Дүрмийг баталсан Найзууд Лигийн Зөвлөл.