Найзууд Лиг 22-р улиралд ямар систмээр явагдах, шилдэг 8 тоглогч, Багийн ахлагч сонгон тухай
Лигийн 21-р улирал дуусаж бүх тоглогчид ямар нэг багт дансгүй болж байгаа билээ. Тиймд Лигийн зөвлөлийн зүгээс 22-р улиралд шинэ өгнө төрх оруулах үүднээс Лигийн тоглогч дотроос бүх тоглогчидын санал асуулгаар тодруулахаар өмнөх улиралд тоглож байсан, цаашид лигт үргэлжлүүлэн тоглох 8 шилдэг тоглогчидыг тодруулж улмаар сонгогдсон дээрх 8 тоглогч лигийн 8-н багийг төлөөлж шинэ улиралд тоглох тоглогчидыг баг тус бүрт дарааллын дагуу сонгож багаа бүлдүүлэх зарчимаар өөрчлөж байна. Үүгээрээ нийт тоглогчоос шалгарсан 8 залуус бусадыг манлайлан, үлгэр дуурайлалтайгаар лигийг урт хугацаанд тасралтгүй үргэлжүүлнэ гэдэгт найдаж байна.
Шилдэг тоглогч сонгох журам, дараалал:
1.Шилдэг тоглогч сонгохдоо шинэ эхлэх гэж байгаа улиралд тоглох нийт тоглогчидын санал асуулгаар тодруулна, Лигт шинээр орж байгаа тоглогчид санал асуулгад оролцохгүй.
2.Тоглогч болгон 1-ээс их 8 хүртэлх тоглогчын нэрийг сонгоно.
3.Нийт тоглогчидын хамгийн олон санал авсан 8 тоглогчыг тодруулна.
4.Дээрх 8-н тоглогч санал авсан дарааллын дагуу:
-Эхлээд Багаа сонгоно
-Тологчидоо сонгоно
Тоглогч сонгохдоо Шилдэг 8-н тоглогч бүх тологчидоос авсан саналын дагуу сонголтоо хийнэ.
Анхаалуулах зүйл:
Лигийн албан ёсны цахим хуудас дээр санал асуулга явагдана, 1 тоглогч 1-8 хүртэлх тоглогчыг сонгох тул та сонголтоо хийхдээ нухацтай хандаарай. Тоглогч бүрийн оролцоо чухал тул та идэвхитэй оролцоорой.
НАЙЗУУД ЛИГИЙН ЗӨВЛӨЛ
Tenger medeg